Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Б.Соронзонбаатар, С.Оргил, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Энхжин нар эрэн сурвалжлах чиглэлээр үүрэг авч, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр орчимд самналт хийж байжээ.
Алба хаагчид гол орчмоор явж байх үеэр хүний орилох дуу сонсогдсноор ийнхүү Туул голын усанд осолдож байсан 40 орчим насны эрэгтэй хүнийг амь насыг аварсан байна. Усанд осолдож байсан иргэн Чулуун-овоо орчмоос усанд унаж улмаар биеэ хамгаалах чадваргүй осголтын байдалтай урсаж байсныг шуурхай ажиллаж, уснаас гаргаж анхны тусламж үзүүлсэн байна.