Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Аргентин Улсын Гадаад хэргийн сайд Хорхе Фаурие-тэй өчигдөр /8.23/ утсаар ярьж, хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Энэ удаад Гадаад харилцааны сайд нар хоёр талын уулзалт, яриа хэлэлцээг идэвхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон талт дипломат үйл ажиллагааны чиглэлээр уялдаатай ажиллахаар тохиров.