Эслэг гэж юу вэ? Хүний биед ямар ашигтай вэ?
Ургамлын гаралтай хүнсэнд агуулагддаг нийлмэл нүүрс ус болох эслэг нь ургамлын биед боловсорч шимэгддэггүй хэсэг нь юм.
Эслэгийг уусдаг (пребиотик) болон уусдаггүй гэж ангилдаг.
🌾Уусдаггүй эслэг улаан буудайн хивэг, эрдэнэ шишийн хивэг, ногоон цэцэгт байцаанд агуулагддаг.
🌾Уусдаг ислэг нь цусан дахь холестриныг шууд бууруулна. Уусдаг эслэг овъёос, овъёосны хивэг, алим, буурцаг, гүзээлзгэнэ, жүржийн төрөл жимсэнд байдаг.
☝Эслэг хүний биед ямар ашигтай вэ?
👉Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулснаар бүдүүн гэдсэнд агуулагддаг хорт нэгдлүүдийг цэвэрлэж гадагшлуулна. Ингэснээр бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлдэг.
👉Ходоод, гэдсэнд орсон хоолыг хөөлгөж арвин болгосноор цадсан мэдрэмж эрт үүсгэж хэт их идэх дуршлыг бууруулж таргалалтаас урьдчилан сэргийлнэ.
👉Эслэг нь өөх тосны шимэгдэлтийг бууруулж цусан дахь тос, холестриныг багасгаснаар зүрх судасны өвчин болон тархинд цус харвах эрсдлийг бууруулна.
👉Гэдэсний ханын цусны судаснаас шингэнийг татаж өтгөн ялгадсыг шингэрүүлж өтгөн хатах болон шамбарам үүсэхээс сэргийлнэ.
👉Цөс хөөнө.
👉Гэдэсний ашигтай нянгийн өсөлтийг дэмжинэ.
👉Эслэг ихтэй хүнс нь илчлэг чанар багатай байдаг тул биеийн жингээ тогтмол барих зорилгоор хэрэглэхэд нэн тустай.