1. Хаашаа ч бүү яар. Гэхдээ та өөрт таатай, сайхан газартаа байх хэрэгтэй. Хэрэв та байх ёсгүй газар байгаагаа мэдэрвэл бос, тэгээд дотоод дуу хоолой чинь урин дуудах тэр газар луу яв. Олохын тулд заавал хаа нэг тийшээ явах хэрэггүй гэдгийг сана. Энэ бол маш нимгэн, торгон зааг, байнгын түлхүүр.
2. Хүмүүсийг, үйл явдлыг хянах гэж тэмүүлэх хэрэггүй. Бүү төлөвлө, бүү хүлээ, бүү хүс, зууралдахаа сулруул. Завсарлага авч сур, энэ үед юу ч болох ёсгүй. Хүмүүс тань дээр хүрч ирэхийг зөвшөөр, үйл явдал болдогоороо болог. Энэ бүгд тантай санамсаргүй тохиолдож байгаа юм биш.
3. Өөрөөрөө байх эрх чөлөөг өөртөө өг, өөрөөрөө байх эрх чөлөөг бусдад олго. Хүн бүрт өөрийн зам, өөрийн сургамж байдагийг санаж яв. Хэрэв та нарын зам огтлолцвол сайн хэрэг, хэрэв зам чинь салбал бас л сайн. Яагаад гэвэл юу ч болж байсан бүгд сайн.
4. Бүхнийг нэгмөсөн шууд авах гэж бүү тэмүүл. Юу ч байхгүй юм шиг санагдсан үед ч үргэлж ямар нэг юм байдаг, харин дутууг нь анд найз, ах эгч, санаандгүй бус таарсан нэгэн гараа сунгаж өгнө. Бүхэнд хэм хэмжээг баримтал.
5. Бүгдийг, бүхнийг инээмсэглэлээр, хайраар угт. Гэхдээ хэзээ ч салах ёс бүү хий, яагаад гэвэл юу ч, хэзээ ч төгсдөггүй. \”Баярлалаа, дахин уулзах хүртэл баяртай” гэж хэлээрэй.
6. Хүмүүст, сансарт, Бурханд (хүссэнээрээ нэрлэ) нээлттэй бай. Таны амьдралд бүх юм өөрийн тань хувьд хамгийн сайнаар эргэж байгаа гэдэгт итгэ. Бүр үүнээс муу байх боломжгүй гэж бодогдож байсан ч илүү муу юм тохиолдож болно … Хаанаас олж, хаана алдаж гээхийг хэзээ ч мэдэхгүй.
7. Шинэ цамц өмсөхийн тулд хуучнаа тайлж хаях хэрэгтэй.