Монгол улсад өнгөрсөн шөнө 23.45 цагийн үед тусгай үүргийн онгоцоор газардсан ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Угтан авах ёслолын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Угтах ёслолын дараа Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсан юм.
Одоо хоёр улсын Төрийн тэргүүн нар Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийж байна. Энэхүү уулзалтын дараа талууд 11 баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Үүний дараа албан ёсны хэлэлцээ хийж, айлчлалын хүрээнд шийвэрлэгдсэн асуудлаар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгөх юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины энэ удаагийн айлчлалыг 270 гаруй хэвлэл сурвалжилж байна.
Энэхүү мэдээллийг өгсний дараа Ерөнхийлөгч В.Путинд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Харин үдээс хойш хоёр улсын төрийн тэргүүн нар Их тэнгэр цогцолборт Халх голын ялалтын 80 жилийн ойн зоог барьснаар энэ удаагийн айлчлал өндөрлөнө.