Ажлаа аваад удаагүй байгаа Боловсрол,
соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь сургууль, цэцэрлэгийн бүртгэл,
хүчин чадал, их дээд сургуулийн сургалтын төлбөрийн талаар цаг үеийн асуудлаар
мэдээлэл хийлээ.
Цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэнэ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан,
спортын сайд Улаанбаатар хотын захирагч нар хамтран цэцэрлэгийн бүртгэл,
хүртээмжийг нэмэгдүүлэх 11 зүйл бүхий албан даалгавар гаргажээ. Энэ жилийн
хувьд цэцэрлэгийн хүртээмжийг улсын хэмжээнд нэмэгдүүлэх шаардлагатай бүх арга
хэмжээг авч ажиллана гэдгийг Ж.Батсуурь сайд мэдэгдлээ.
Урьдчилсан тоон мэдээгээр
хөдөөд цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 84.6 хувийг, аймаг, нийслэлд цэцэрлэгийн
насны хүүхдүүдийн 70 гаруй хувийг цэцэрлэгт хамруулах боломжтой гэж үзжээ.
Өнгөрсөн жилийн хичээлийн шинэ жилтэй харьцуулахад 2016-2017 оны хичээлийн
жилд16 мянган хүүхдээр цэцэрлэгийн элсэлтийн тоог нэмэгдүүлэхээр зохион байгуулж
байгаа аж.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд
60 гаруй цэцэрлэг шинээр барьж нийт 6000 орчим хүүхдийг хүлээн авах боломжтой
болсон байна. Дээр нь, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгүүдийн орон
тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, мөн хувийн компани, аж ахуйн нэгжүүд дэргэдээ
цэцэрлэг байгуулж ажиллах нөхцлөөр хангаж, тусгай зөвшөөрөл олгосноор 6000
хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой гэж үзжээ. Мөн Хүүхэд харах үйлчилгээний
төвөөр дамжиж 4000 хүүхдийг цэцэрлэгт
хамруулснаар ирэх хичээлийн жилд цэцэрлэгийн хүртээмжийг 16 мянган нэмэгдүүлэх
боломжтой гэж төлөвлөж, ажиллаж байгаа гэв.
Их дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдэхгүй
Ж.Батсуурьсайд томоохон их,
дээд сургуулийн захирлуудтай уулзаж 2016-2017 оны хичээлийн жилд сургалтын
талбөрөө нэмэгдүүлэхгүй байх асуудлыг ярилцаж тохиролцоонд хүрсэн гэлээ. Их дээд сургуулиуд энэ
хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмэхгүй, 2015-2016 оны түвшиндээ байлгах юм байна.
Эдийн
засгийн нөхцөл байдал хүнд, иргэдийн худалдан авах чадвар сул байгаа учраас
сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй, өнгөрсөн хичээлийн жилийн түвшинд байлгах чиглэлийг бүх их,
дээд сургуулийн захирлуудад өгсөн байна.