Энэ сарын 14-15-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, орон байраа дулаалах, ногоон зээлийн сангаас зээл авах, цахилгаан болон хийн халаагуур, сайжруулсан хатуу түлшний талаарх мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжид өгөх юм. Мөн энэ арга хэмжээнд оролцох аж ахуйн нэгж байгууллагыг есдүгээр 12-ны өдрийг хүртэл Агаарын бохирдолтой тэмцэх газарт бүртгэх юм байна.
Ирэх долоо хоногийн амралтын өдрүүдэд болох арга хэмжээнд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цахилгаан халаагуур, сэргээгдэх эрчим хүч, гэрийн дулаалга, хийн түлш, сайжруулсан хатуу түлш үйлдвэрлэдэг болон импортоор оруулж ирдэг аж ахуйн нэгж байгууллагууд худалдан авагчдад бүтээгдэхүүнээ танилцуулах бүрэн боломжтой юм.