Өнөөдөр Казахстан улсын нийслэл Нур-Султан хотноо чөлөөт болон сонгомол бөхийн ДАШТ эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ.
Тус дөрвөн жинд барилдсан манай бөхчүүдээс гурав нь тэмцээнээ өндөрлөөд байсан бол 55 кг-ын жинд барилдсан Б.Болортуяа шигшээ наймд шалгаран үлдээд байсан юм.
Тэрээр сая АНУ-ын бөх Винчестертэй барилдаж ялагдал хүлээсэн байна. Ийнхүү ялагдал хүлээснээр АНУ-ын Винчестер Туркийн Bediha GUN-ий барилдаанаас шалтгаалж тэрээр тэмцээнээ үргэлжлүүлэх эсэх нь шийдэгдэх болж байна. Хэрэв АНУ-ын бөх ялвал Б.Болортуяа дагах барилдаан хийх эрхтэй болох юм.