Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнийг тойрсон маргаанд цэг тавьсан талаараа “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ.
Тэрбээр яруу найрагч Ү.Хүрэлбаатар нарын хамт өмнө нь Р.Нямдорж, Д.Данзан нарын тэргүүлж байсан буюу өдгөө УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн удирдаж буй холбоог хууль бус хэмээн үзэж, үндсэндээ Бөхийн холбоо хоёр хуваагдсан байдалтай байсан билээ. Тэгвэл “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат өчигдөр /2019.09.17/ Б.Бат-Эрдэнэ аваргад хадаг барьж, холбооны тамгыг гардуулан өгчээ.
Тамгыг гардуулах үеэр “Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбат “Монголын үндэсний бөхийн олон жилийн талцал хуваагдалд цэг тавьлаа. Цаашид үндэсний бөхийг зангидаж явна гэж итгэж Дархан аварга Б.Бат-Эрдэнэд МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгийг хүлээлгэж өглөө. Та бүхнийхээ цаашдын ажил хөдөлмөрт амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе” гэсэн байна.
сонирхолтой
Та бүхэн үүнийг юу гэж ойлгож байна вэ? Бөхийн өргөөндөө биш цаана буй бөөн мөнгө л асуудал үүсгэдэг гэж бөхчүүд өөрсдөө олон жил маргалдаж бичиж байсан. Тиймээс Монголын толгой баян, бизнесмен, аварга хоёрын хооронд бас л бөөн мөнгөний наймаа явагдсан байж магадгүй! Гацууртын Чинбат, Бат-Эрдэнэд тамгаа зүгээр өгчихлөө гэсэнд би лав итгэхгүй! kkk…