хуралддаг болсон гэнэ. Энэ чинь юу гэсэн үг вэ. Яасан том хийрхэл, ямар том \”тэнэглэл”
вэ. МАН ялалт байгуулсан байж болно. Тус намын дэргэдэх оюутны холбооны дарга
нь УИХ-ын гишүүн болсон байж ч болно. Гэхдээ оюутны холбооны уулзалтаа Төрийн
ордонд хийнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ.
Энд чинь хууль тогтоох дээд
байгууллага хуралдаж, улс орны асуудал хэлэлцдэг болохоос оюутны холбоо уулзаж,
ашиг сонирхол ярьдаг газар биш юм шүү дээ, хүүхдүүд ээ.
Холбооны тэргүүн нь УИХ-ын гишүүн
болчихоор ингэж зиндаархаж байгаа хэрэг үү. Д.Гантулга минь чамд хууль батлах
бүрэн эрхийг Хэнтийчүүд өгсөн нь үнэн. Гэхдээ энэ эрх мэдлээ хувийн зорилгоор
ашиглаад бай гэж сонголт хийгээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Оюутны байгууллага хаана ч
хуралдаж болно. Оюутан юм бол одоохондоо сул байгаа их сургуулиудын урлаг
зааланд ч хуралдаж болно шүү дээ. Эсвэл намынхаа төв байранд хуралдаж, аархасан
ч болохоор байна.
Гэтэл холбооныхоо үйл ажиллагааны
тайлан, ирээдүйд хийх ажлаа төрийн ордонд цуглаж байгаад хийж байна гэнэ үү.
Ийм \”тэнэглэл” байж болохгүй. Бид
чинь Төрөө дээдэлдэг Монгол түмэн. Ёс жудаг гэж байх ёстой. Ялсан намын залуус
тэр тусмаа даруулгатай, даруухан байх учиртай. Гэтэл Төрийн ордонд цуглаад
дотоод асуудлаа ярилцаж байна гэнэ. Ингэж \”даварч\” болохгүй. Жижиг алдаа том
сүйрлийн эхлэл байдаг гэдэг үг ч бий шүү. Тиймээс даруухан бай. Хуралдаж болно. Сургуулийн заал жижигдээд байгаа бол намынхаа байранд хуралд. Төрийн ордонд оюутны холбоо бус УИХ, Засгийн газар хуралддаг юм, дүү нар минь.