ӨМӨЗО-ны Улаанцав аймгийн Дөрвөд хошууны өндөр настан Дүгиймаа өчигдөр БНХАУ-ын тэргүүн Си Жин Пинээс Хятад улсын хамгийн нэр хүндтэй шагналыг гардан авсан байна.
Анх Шанхай хотоос өлсгөлөнд нэрвэгдсэн 3000 хүүхдийг Өвөрмонголд авчиран аймаг хошуудад тарааж, өсгөн хүмүүжүүлсэн аж. Тухайн үед өчигдрийн шагналын эзэн болох Дүгиймаа эмээ нь Шанхай хотын өлсгөлөнд нэрвэгдсэн 28 хүүхдийг өөрийн дэргэд авч өсгөн хүмүүжүүлжээ.
Түүний энэхүү гавьяаг өчигдөр үнэлж БНХАУ-ын “Улсын гавьяа” медаль болон “Яруу алдар” цол олгосон нь Өвөрмонголчуудаас хамгийн түрүүнд хүртэж байгаа явдал болж байгаа юм.