Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын ивээл дор “Налайхын намар-2019” өдөрлөгийг ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Анх удаа зохион байгуулагдаж буй “Налайхын намар” өдөрлөгт “Улаанбаатар чуулга” болон Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид оролцох юм. Үүний зэрэгцээ тус өдөр автомашингүй өдөр болох бөгөөд та бүхнийг Налгар Налайхынхаа Намрын баярын өдөрлөг, үйл ажиллагаанд өргөнөөр оролцохыг урьж байна.
Зохион байгуулагч: НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Налайх дүүргийн ЗДТГ