Авлигатай тэмцэх газрын албан хаагчид өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 16-наас эхлэн 6 чиглэлд хуваагдан 21 аймагт хүрч ажиллахаар төлөвлөжээ.
Орон нутагт албан томилолтоор ажиллах хугацаандаа авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, уулзалт ярилцлага хийх, санал хүсэлтийг сонсох, гомдол мэдээлэл хүлээн авах зэрэг голчлон иргэдэд чиглэсэн соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулах юм байна.
Авлигатай тэмцэх газраас гаргасан ажлын хэсгүүд дараах маршрутын дагуу орон нутагт ажиллана. Ажлын хэсгүүд:
• 10 дугаар сарын 16-29-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймагт;
• 10 дугаар сарын 16-28-ны өдрүүдэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт;
• 10 дугаар сарын 16-23-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт;
• 10 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 6-ны өдрүүдэд Хөвсгөл, Булган, Орхон аймагт;
• 10 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 5-ны өдрүүдэд Дундговь, Дорноговь, Өмнөговь аймагт;
• 10 дугаар сарын 21-нээс 11 дүгээр сарын 6-ны өдрүүдэд Сэлэнгэ, Говьсүмбэр, Төв аймагт тус тус ажиллана.
Аймгийн иргэд, олон нийтийг орон нутагт зохион байгуулах уулзалт, арга хэмжээнд идэвхтэй оролцохыг Авлигатай тэмцэх газраас уриаллаа.