Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн инженер техникийн ажилтнууд, монгол эрдэмтэн, судлаачдын хамт хөдөлгөөний аюулгүй байдал, хэвийн ажиллагааг хангах, зам төмрийн болон хөдлөх бүрэлдэхүүний хос дугуйн элэгдлийг багасгахад чухал үүрэг бүхий зам төмрийн тосолгооны шинэ вагоныг угсарчээ.
Энэхүү вагоныг хөдөлгөөний эрчим ихсэж буй үед ашигласнаар зам төмрийн болон хөдлөх бүрэлдэхүүний хос дугуйн элэгдэл 40-50 хувиар багасах давуу талтай аж.
Зам, тээврийн хөгжлийн сайдын 255 тоот тушаалаар дээрх төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдаж, зорчигчийн вагоныг зам, төмрийн тосолгооны вагон болгон тоноглох ажлыг зохион байгуулж, санхүүжилтийг шийдвэрлэж, техникийн даалгаврыг боловсруулж, ажлын явц, үр дүн, хэрэгжилтийн тайланг танилцуулах ажлыг Зам, тээврийн хөгжлийн яамны холбогдох газрууд болон УБТЗ ХНН хариуцан ажиллажээ.