Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаан өчигдөр/2019.11.28/ 51.4 хувийн ирцтэйгээр эхэлсэн билээ. Энэ удаагийн хуралдаанаар дараах долоон асуудлыг хэлэлцэж байна.
Үүнд:
1. Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай
2. Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлын талаар
3. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх ажлын тухай
4. Нийслэлийн 2019 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/ 23 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай
5. Автозам ашигласаны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай
6. Нийслэлийн 2019 оны газарх зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалт батлах тухай
7. Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай гэсэн асуудлууд орж буй.
Тэгвэл өчигдөр хуралдааныг түр завсарлуулсан. Учир нь энэхүү ээлжит хуралдаанд Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчид оролцоогүй юм. Нийслэлийн ирэх оны төсвийг батлах чухал асуудал хэлэлцэх хуралдаанд цөөнхийн бүлэг байх ёстой хэмээн үзэж нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ц.Байгалмаа хуралдааныг хойшлуулах санал гаргасан. Иймээс хурлыг энэ өдрийн 10.00 цаг хүртэл түр завсарлаад байгаа бөгөөд өнөөдрийн хуралдаанд Ардчилсан намын бүлэг оролцох эсэх нь тодорхойгүй байна.