ЕБС-ийн сурагчдын амралт эхэлсэн тул айлуудын галлагаа нэмэгдэнэ.
Өөрөөр хэлбэл, сурагчдын амралт нэгдүгээр сарын 13 хүртэл 21 хоног үргэлжлэх тул энэ хугацаанд галлагаа нэмэгдэх юм. Энэ үед хүүхдүүд гэртээ ганцаар үлдэх нь элбэг. Тиймээс галлагаа эхэлсэн эдгээр өдрүүдэд хүүхдүүд угаартах болон гал алдах эрсдэл их байдаг байна.
Иймд эцэг эхчүүдийг хүүхдээ зөв галлагааны аргад сургаж, угаартах болон галын аюулаас сэрэмжлүүлэхийг анхааруулж байна.