Европын холбоо мэдээлэл технологийн салбартаа тэргуүлэгч АНУ-ын \”Apple” корпорацид Ирландын Засгийн газраас татварын урамшуулал олгож байсан асуудлыг хянан хэлэлцжээ.
Улмаар хууль зөрчсөн гэж үзэж, \”Apple” компанид 13 тэрбум еврогийн торгууль ногдуулсан байна.
Евро комиссын мэдэгдэлд \”Ирландын Засгийн газар \”Apple” компанид ихдээ 13 тэрбум еврогийн татварын урамшуулал олгосон байна. Энэ нь бусад аж ахуйн нэгжүүдтэй харьцуулахад маш бага татвар төлж байсан гэсэн үг. Европын холбооны дүрэмд төрөөс тусгайлсан дэмжлэг үзүүлэх нь хууль зөрчсөн явдал. Тиймээс Ирланд энэ хууль бус татаасаа больж, 13 тэрбум еврогоо нөхөн төлөх хэрэгтэй” гэжээ.
everyday.mn