М.Энхболдын танхим \”Гэр бүлийн
хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн төслийг унагаснаас болоод нийгэмд олон
маргааныг дагуулж байна. Хуулийн төслийг санаачлагч нь Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж. Гэхдээ энэ хуулийн төсөл дээр УИХ дахь эмэгтэй гишүүд ажилласан
гэдгээрээ бахархадаг. Гэвч хэлэлцэх боломжгүй бол буцаасан нь эмэгтэйчүүд,
хүүхдүүдийг хүчирхийллээс хамгаалах боломжгүй боллоо гэх хандлага нийгэмд
үүсээд буй.
Тэгвэл Засгийн газраас уг хуулийн төслийг
дахин өргөн барихаар болсон шийдвэрийг гаргасан байна. Ингэхдээ мэдээж МАН-ын
Засгийн газрын нэрийн өмнөөс өргөн барих нь. Хэн өргөн барих нь чухал биш.
Хамгийн гол нь энэ хуулийн төслөөр цоожтой хаалганы цаана үйлдэгдэж буй олон
гэмт хэрэг хариуцах эзэнтэй болох нь чухал.
Гэтэл АН-аас өргөн барьсан хуулийг унагаж,
өөрийн намын нэрээр дахин өргөн барьж буй үзэгдэл болчихоод байна. Засгийн
газраас хуулийн төслийг санаачлагч буюу Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, шинэчлэн
найруулж, дахин боловсруулж, өргөн барих аж. Нэмэгдэхүүний байрыг солиход
нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. АН-аас өргөн барих, МАН-аас өргөн барихад онцын
ялгаа байхгүй. Гэвч энд улс төр хийж болно. Хамгийн ашигтай. Мэдээж олны
анхаарал татаж байх тусмаа л аль алинд нь ашигтай. Тиймээс л өнөөдөр батлагдаад
хүчирхийлэлтэй тэмцээд явчих хуулийн төслийг унагаж цаг алдагдуулах шаардлага
улс төрчдөд л байжээ гэж харагдаад байна.
Шар хүү