Өчигдөр буюу наймдугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах \”Голомт” банкны салбараас хуурамч мөнгөн тэмдэгт илэрчээ. Өчигдөр оройн 16:30 цагт Хан-Уул дүүрэгт оршин суух 35 настай Б-ийн хийсэн 60 мянган төгрөгний гүйлгээн дунд хуурамч 20 мянгатын дэвсгэрт илэрч, уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн байна. Мөн өдөр Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах Төрийн банкны салбараас /СН32957609/ серийн дугаартай хуурамч 100 юань илэрч, тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэрэг үүсгэн шалгаж байна.
Сүүлийн үед хуурамч мөнгөн тэмдэгт, ялангуяа хуурамчаар үйлдсэн юань олноор илрэх болжээ. Ийм иргэд үйлчлүүлэгчид валют худалдаж авахдаа хуурамч эсэхийг сайтар нягталж авахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Хуурамч мөнгөн дэвсгэртийн цаас хатуу, нугалахад шажигнаж дуугарна. Мөн холограмм дардас хуруунд мэдрэгдэхгүй ба хэт ягаан туяанд гэрэлтэж харагддаггүй байна