Согтуу залуу өөрийгөө “Ухань хотоос ирсэн” хэмээн худал хэлжээ. Монгол Улс шинэ коронавирусын халдварын эрсдэл өндөртэй орны тоонд багтаж буй билээ. Монгол Улсын хувьд шинэ коронавирусын халдвар бүртгэгдээгүй ч сэжигтэй тохиолдлууд ажиглагдаж байгаа. Гэтэл “Дайны хажуугаар дажин” гэгчээр өчигдөр гэхэд Орхон аймагт нэг иргэн өөрийгөө “Ухань хотоос ирсэн” хэмээн Эрдэнэтийн Уурхайчин эмнэлэгт хандсан ба тухайн үед тус иргэн согтуу байжээ.
Тэрээр “Би халуураад байна. Би Уханиас ирсэн, халдвар авсан байж магадгүй” гээд эмнэлгийн эмч, ажилтнуудыг ТҮРГЭН авахуулсан байна.
Сэжигтэй тохиолдол илэрч байгаа иргэдийн хувьд биеэ хянаж, өвчлөлийн шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүгээд эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
Мөн өвчлөл, халдварын хүнд нөхцөлд байгаа үед иргэдийг худал мэдээлэл тараахгүй, нийгмийг айдаст автуулахгүй байхыг сануулж байна.