Улсын онцгой комиссын хуралдаанаар Шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн нөхцөл байдалтай танилцаж байна.
“Маргааш коронавирусийн 500 ширхэг оношлуур ирнэ”
ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл “ДЭМБ-аас 3000 оношлуур хандивлахаас маргааш 500 ширхэг оношлуур ирэх гэж байна. Эрүүл мэндийн ажилтнуудын 100 мянган хувийн хамгаалах хэрэгслээр хангалаа.
Халдвар гарвал Цэргийн төв эмнэлгийг коронавирусийн эмчилгээний үед тусгаарлан ажиллуулна. ХӨСҮТ-д мөн 200 ор бэлэн байгаа.
Урьдчилсан байдлаар 800 орчим ор бүрдэх боломжтой юм. Цаашид хотын захад байрлах ОБЕГ-ын харьяа 100 ортой сувиллыг бэлэн ажиллуулах боломж бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Амны хаалт дэлхий нийтэд хомсдолтой болсныг ДЭМБ-ын ерөнхий захирал өөрөө зарласан. Ийм нөхцөлд маскны асуудлыг шийдвэрлэх тодорхой саналууд гарсан. Сар шинийн баярыг энэ жил цуцлах тухай саналыг би хувь иргэний хувьд гаргасан.
Иргэдийн 87 хувь нь энэ жил тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн санал өгсөн байна. Бидний хажууд халдварын эрсдэл байна.
Тэгэхээр УОК-оос энэ талаар тодорхой шийдвэр гаргаж ирэх ёстой гэсэн байр суурьтай байна.
Өмнөговь аймагтай хиллэдэг бүст мөн халдварын тохиолдол нэмэгдэж, эрсдэл улам өндөр болж байна. Эрсдэл өндөр байгаа учраас халдвар гарсан үед бэлэн байдалтай байх чиглэлээр шуурхай ажиллаж байна.
Тодруулбал, 1000 гаруй эмч нарт сургалт явуулсан, өрхийн эрүүл мэндийн төв болон бүх шатны эмч нарт шинэ мэдээлэл өгч, эмчилгээний тактикуудын талаар зөвлөмж, мэдээллийг цаг алдалгүй өгч байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын аюулгүй байдлыг хангах үүднээс 100 мянган хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис зэрэг шаардлагатай зүйлсийн нэг сарын нөөцийг бэлдсэн. ” гэв.