Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байхдаа гэр бүлийнхээ хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор ОХУ-ын хилийг давж, улмаар АНУ-д гарсан байдаг.
Гэвч түүнийг АНУ-ын Иргэншил, цагаачлалын албаныхан баривчилсан бөгөөд цагдан хорьж байгаа бөгөөд ирэх тавдугаар сард Монгол улсад авчрахаар болсон талаар эх сурвалж мэдээлж байна.