Дэлхийн католик шашинтны төв Ватиканы хэвлэлийн албанаас Пап ламтан болон түүний хоёр туслахын коронавирусын шинжилгээний хариу эерэг гарсаныг зарлажээ.
Ийнхүү шажины тэргүүн аюулт өвчний халдвар авсан болох нь тогтоогдлоо.
Пап ламтан өдгөө 83 нас сүүдэр зооглосон тул эмч нар ихээхэн сэрэмжлүүлэн болгоомжилж байна.
Шашны тэргүүнийг байнга байрлан амьдардаг Ватиканы Санта-Марта зочид буудлын дэргэдэх эмнэлэгт тусгаарлан эмчилгээнд оруулжээ. Одоогоор Италид коронавирусын халдварын 400 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байна.