Өөд болсон нөхрийнхөө, эхнэрийнхээ тэтгэврийг хань ижил нь авч болох тухай хуулийг өмнөх Засгийн газраас санаачилж батлуулсан. Гэвч үр шимийг нь хүртэж амжаагүй байхад нь хүчингүй болгох хуулийн төсөл өргөн барихаар болчихлоо. Тухайлбал, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгох саналыг Сангийн яамнаас өргөн барихаар болсон байна.
Хөгшчүүд л \”өөд болсон нэгнийхээ өмнөөс тэтгэвэр авмааргүй байна\” гэсэн саналыг Сангийн яаманд өгсөн гэж тайлбарлалаа. Энэ тухай Сангийн сайд Б.Чойжилсүрэн \”Ер нь хамтын тэтгэврийн тухай хууль шүүмжлэл дагуулаад байгаа. Бас Монголчууд сүсэг бишрэлтэйн сацуу талийгаач болсон хөгшнийхөө мөнгийг авах сонирхолгүй байна. Энэ талаарх санал хүсэлтийг манай яаманд ихээр ирүүлж байгаа учраас Сангийн яам уг хуулийг хүчингүй болгох санал оруулж ирсэн” хэмээн мэдэгдсэн юм.
Манай хөгшчүүд ч тун баян бололтой. Улсад олон жил ажиллаж, ажиллаж тэтгэврээ авч чадалгүй өөд болсон ханийнхаа тэтгэврийг авахгүй гээд л толгой сэгсрээд яваа гэнэ. хнн … Зүгээр л ахмадуудад илүүчлэх мөнгө алга аа. Энэ хуулийн хэрэгжилтийг түр хугацаагаар хойшлуулах хуулийн төсөл өргөн барьж байна гэсэн бол нэг хэрэг л дээ. Гэтэл ахмадуудын нэрийг бариад л сүсэр бишрэлээ бодоод мөнгөнөөс татгалзаж байна хэмээн яриад явах нь тийм оновчтой бус тайлбар байна шүү сайд аа.
Шар хүү
Үндэстэн агентлаг