Британийн Олдбери хотын оршин суугч Марк Кронин өвчний улмаас өрөөсөн хөлгүй болсон бөгөөд түүнд даатгалаас хиймэл хөл хийлгэж өгөхийг хүлээж цаг алдалгүйгээр \”Лего” тоглоомоор өөртөө хөл урласан байна. Марк \”тоглоомон” хөлтэй зургаа Reddit форум дээр нийтэллээ хэмээн Mirror-т мэдээлжээ.
Кронин 2013 онд чихрийн шижин өвчний хүндэрсэн үед орсон нь оношлогдон, хоёр жилийн дараа гэхэд хөлөө тайруулахад хүрсэн аж. Эрүүл мэндийн даатгалын дагуу түүнд хиймэл хөл хийлгэх боломж бүрдсэн хэдий ч дараалал нь хүлээлттэй байсан тул өөрөө өөртөө хиймэл хөл хийсэн байна.
Тэрээр охиныхоо \”Лего” тоглоомоор урласан хөлөөр явж чадахгүй ч гэсэн зогсоход хангалттай боломжтой гэжээ. Харин одоо түүний жинхэнэ хиймэл хөл ирсэн бөгөөд \”тоглоомон” хөл нь урлагийн бүтээлийн дурсгал маягаар гэрийнх нь буланд байгаа аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN