ISO 9001 зэрэг менежментийн стандартуудыг Монгол Улсын Засгийн газар, бусад төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагыг Монгол Улсын үндэсний бодлого болгон тодорхойлсноор олон байгууллага 2017 оныг байгууллагынхаа удирдлагад энэхүү стандартыг нэвтрүүлж жинхэнэ ёсоор дэлхийн байгууллага болж глобалчлагдах зорилт дэвшүүлж байна.
Мөн бизнесийн байгууллагууд ISO-г нэвтрүүлснээр бидний дэлхийд гарах гарц нээгдэх болно. Эдийн засгийн хямралтай өнөө үед бараа бүтээгдэхүүнээ дэлхийн стандартад нийцүүлж, импортлсноор дотооддоо орох валютын урсгалыг нэмэгдүүлэх эдийн засгийн хямралаас гарах гарц, үндэс нь тавигдах юм. Тиймээс бид ISO стандартуудын \”загалмайлсан эцэг” гэгдэх ноён Чарльз Корриг эх орондоо уриад байна. Тэрээр олон улсын стандартын ISO байгууллагыг төлөөлж манай улсад хүрэлцэн ирнэ.
Чарльз Корри нь ISO буюу олон улсын стандартын байгууллагын ISO 9001 менежментийн стандартын хорооны нарийн бичгийн дарга юм. Түүний ирж байгаа зорилго нь Монгол улсад стандартуудын хөгжил ямар түвшинд байгааг, манай байгууллагууд олон улсын менежментийн стандартуудыг үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлж байгаатай танилцах мөн түүнчлэн олон улсын ISO 9001 стандартын техникийн хорооны ээлжит хуралдааныг Монгол Улсад зохион байгуулах боломж зэргийг судлах юм. ISO байгууллагын энэхүү техникийн хороо нь 100 гаруй орны төлөөлөлтэй юм.
Манай улс саяхан АСЕМ-ын хурлыг амжилттай зохион байгуулж, 50 гаруй орны төлөөлөгчдийг хүлээн авсан. Харин дээрх техникийн хороо Монгол Улсад хуралдсанаар 100 гаруй орны төлөөлөгч ирэх юм. Энэ нь улсын эдийн засаг болоод бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагаа өргөсөх, дэлхийн зах зээлд гарах боломж нээгдэнэ.
Мөн бид 2016 оны 9 сарын 7-нд \”Сайн засаглалд олон улсын стандартыг хэрэглэх нь” семинарыг Шадар сайдын ивээл дор зохион байгуулах гэж байна. Энэхүү семинарт Засгийн газар болон түүний харьяа газар агентлагийн удирдлагууд оролцох болно.
Пүрэв гарагт Чарльз Корригийн \”Стандартуудын талаар зохиогчоос нь” сэдэвтэй мастер-класс семинар болно. Бид төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн компаниудын төлөөлөгчдийг энэхүү онцгой арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Мастер класс семинар Blue Sky зочид буудлын Кристал танхимд 9-р сарын 8-ны Пүрэв гарагт 1:30 цагаас эхэлнэ.
Энэхүү арга хэмжээг Британийн Элчин сайдын яамны ивээл доор Британийн стандартын байгууллагын Монгол дахь салбар, Ажил олгогч эздийн холбоо болон Менежментийн Зөвлөхүүдийн холбоо хамтран зохион байгуулж байна.