УИХ-ын гишүүн Б.Батзориг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлсэн.
Үүнийхээ дараа буюу дөрөвдүгээр сарын 5-ны өдөр өөрийн фэйсбүүк хуудсаар “Гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад гаргалаа. Миний бие өнөөдрөөс эхлээд улстөрөөс ангид байж хариуцлагаа хүлээнэ. Болж өнгөрсөн үйл явдалд тайлбар хэлэх цаг хугацаа өнөөдөр биш. Хэзээ нэгэн цагт цээжээ онгойтол ярих өдөр ирэх бизээ. Цаг хугацаа бүх юмны хэмжүүр болох байхаа. Өөрийгөө өмгөөлөх, тайлбар тавих сэтгэл алга. Өнөөдөр хэлэх ганцхан үг минь УУЧЛААРАЙ” хэмээжээ.
ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг нарын долоон хүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ЖДҮХС-аас танил тал, найз нөхөд болоод өөрийн компанидаа зээл олгосон хэргээр буруутгаад байгаа юм. Өнөөдөр тэдэнд холбогдох хэргийг шүүхээр хянан, хэлэлцэх юм.