Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Городокын суурьшлийн бүс хүртэл 1,02 км авто зам ашиглалтад орсонтой холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 10–ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний хот орчмын Х0:3 \”Городок – Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн замналд өөрчлөлт орж, замналын зураглалд \”Городок-1” завсрын зогсоол нэмэгдээд байна. Мөн хот орчмын Х0:3 \”Городок – Дүнжингарав худалдааны төв” чиглэл болон ХО:4 \”Тэрэлж – Мэлхий хад-Налайх – Баруун 4 зам” чиглэлийн замналын зураглалд Налайх дундын 1, Налайх дундын 2, автобусны зогсоолууд нэмэгдэв гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.