Монгол банкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн \”Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2016 оны 08-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.
Тус судалгаагаар өнгөрсөн 8-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас ямар нэгэн өөрчлөлт гараагүйг харуулж байгаа юм. Ерөнхий индексийг эхэн үетэй харьцуулахад 3.8 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны 8-р сарын үр дүнтэй харьцуулахад 9.2 хувиар буурсан байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:
Шинэ орон сууцны үнийн индекс 14.1 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.7 хувиар буурсан харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад 4.2 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 7.1 хувиар буурчээ.
Хуучин орон сууцны үнийн индекс -7.1 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.07 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад 5.7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 11.9 хувиар буурсан үзүүлэлт юм.
Ерөнхий |
Шинэ о/с |
Хуучин о/с |
|
Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/ |
1.5% |
14.1% |
-7.1% |
Өмнөх сартай харьцуулахад |
0.0% |
-0.7% |
-0.07% |
Оны эхэнтэй харьцуулахад |
-3.8% |
-4.2% |
-5.7% |
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад |
-9.2% |
-7.1% |
-11.9% |
ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4908 орон сууцны мэдээллийг хамрууллаа.
Монголбанк