Коронавирусийн халдварын онцгой үед УИХ-ын ирэх долоо хоногт тогтоол батлах бөгөөд энэ хүрээнд Улсын ерөнхий прокурор, АТГ-аар ахлуулсан тусгай ажлын хэсэг байгуулагдаж, өр барагдуулах чиглэлээр ажиллаж байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн. Тэрбээр “Энэ хүрээнд “Капитал банк”-наас хоёр сувиллын газрыг хураан авч, ЭМД-ын өрөнд шилжүүлэхээр ажил бэлэн болж байгаа” гэлээ.
“Капитал банк”-ны 220 гаруй үл хөдлөх хөрөнгө, газар битүүмжтэй байгаа талаар тус банкны эрх хүлээн авагч М.Адилбиш хоёрдугаар сард мэдээлэл өгөхдөө хэлсэн юм.
Одоогийн байдлаар тус банкны нийт өр, төлбөрийн үлдэгдэл 641.1 тэрбум төгрөг байгаа ба төлбөрийн дараалал буюу төлөгдөх жагсаалтын наймдугаарт Засгийн газрын буюу 29 эх сурвалжийн 562.6 тэрбум төгрөг багтаж буй. Үүний нэг нь ЭМД-ын ерөнхий газрын 136 тэрбум төгрөгийн өр юм.