Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Эрээн хотод манай улсын 50 иргэн эх орондоо буцах хүсэлтээ гаргасан. ЦОК-ын өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, маргааш өглөө Замын-Үүдийн боомтоор татан авах шийдвэр гаргалаа.
Өнөөдрийн байдлаар 7888 иргэн эх орондоо буцах хүсэлтээ гаргасан. Бид эрсдэлээ маш нарийн тооцоолж байна. нэгдүгээрт, Монгол Улсын аюулгүй байдал, эмнэлгийн ачааллаа тооцоолж байж тусгай үүргийн дараагийн нислэгийн хуваарийг гаргана.