УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Гадаад улсад хүнд нөхцөлд байгаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах тухай” тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьжээ.
Тус хуулийн төсөлд гадаадад суугаа, тусламж, дэмжлэг шаардлагатай 50 мянга орчим иргэдэд сарын 500 ам.долларын хүнсний болон амжиргааны наад захын хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлнэ заажээ. Ийнхүү дэмжлэг үзүүлбэл сард 25 сая ам.доллар буюу 69 тэрбум 535.5 сая төгрөг, хагас жилээр тооцвол 417 тэрбум 213 сая төгрөгийг гадаадад ажиллаж буй иргэдэд олгоно гэж УИХ-ын дарга С.Эрдэнэ тайлбарлалаа.
Гэхдээ энэхүү хуулийн төслийг хэрэгжүүлэхийн тулд юун түрүүнд улсын төсвийг тодотгож, шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг царцааснаар шийдвэрлэх боломжтой гэж үзжээ.