Узбек улс тусгай нислэгээр ирсэн иргэдээ анх сувилал, амралтын газар, зочид буудөлд хүлээн авч байжээ. Гэтэл тэнд байсан хмүүсээс 4 хүн коронавирусын халдвартайг тогтоосоноор нэг нэгээр нь байршуулахаар болж, нийслэл Ташкентээс холгүй, Уртачирчик мужид хорио цээрийн бүс байгуулжээ.
Уг бүсэд тусгайлан тохижуулсан контейнер байршуулан хүмүүсээ нэг нэгээр нь тусгаарлажээ. Энэ бүс нь цэргийн хатуу хяналт доор байдаг юм байна. Гаднаас ном, тамхи, шоколад зэргийг авч болох ба тэдгээрийг заавал ариутгал хийж байж өгдөг байна.
Хaлдвар авсан 1492, нас барсан 5, эдгэрсэн 194.
Харин хөрш Киргизстан улсын тусгаарлах байр нь цэргийн хуаран шиг. Тус улсын гол нисэх буудал Манасын хажууханд оршино. 2 давхар ортой, цэргийн казармыг санагдуулна. 554 хүн халдвартай, 5 нас барсан, 133 эдгэрсэн.