-ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦУУДАД СТАНДРАТЫН ШААРДЛАГА ХАНГАЖ БАЙГАА ЭСЭХЭД ШИНЖИЛГЭЭТЭЙ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА-
НМХГ-ын даргын 02-01/30 дугаартай удирдамжийн хүрээнд, иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу ШТС-уудад Шудрага өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Стандарт, хэмжил зүйн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтарсан төлөвлөгөөт шалгалт хийгдэж байна.Шалгалтаар М ойл групп ХХК, Магнай трейд ХХК, Монсуль ХХК, Содмонгол групп ХХК, Жаст ойл групп ХХК, Тэс петролиум ХХК, Шунхлай трейдинг ХХК, НЕС ойл ХХК-ууд хамрагдаж, худалдаалагдаж буй шатахууны чанарын үзүүлэлтүүдийг стандратын шаардлага хангаж байгаа эсэхэд шинжилгээтэй шалгалт хийж бна. Шалгалтанд хамрагдсан ШТС-уудын Аи 92, Аи 95, Дизель түлш бүтээгдэхүүнээс дээж авч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн Лабораторид хүргүүлээд байна.Шинжилгээний хариу 3-4 хоногт гарах ба гарсан дүнгийн талаар эргэж мэдээллэх болно.Хяналт шалгалт үргэлжилж байна.