Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас авто газ болон шатахуун түгээх станцуудад шалгалт хийсэн байна. Энэхүү шалгалтанд Дашваанжил ХХК-ийн СХД-ийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтын зам дагуу байрлах авто машин хийгээр цэнэглэх станц- 32, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Зурагтын зам дагуу байрлах авто машин хийгээр цэнэглэх станц-41, Сод Монгол ХХК-ийн Баянхошууны зам дагуух шатахуун түгээх станцууд хамрагджээ.
Шалгалтаар барилга байгууламжийг байнгын ашиглалтанд улсын комисст хүлээлгэж өгөөгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн зэрэг хэд хэдэн зөрчлийг илрүүлсэн байна. Энэхүү зөрчилүүдтэй холбогдуулан тус станцуудын шатахуун болон хийн түгээгүүрийн тогийг таслан лацдаж, үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авчээ.