Соёмботой ууланд гал түймрийг унтраахаар хүч нэмэгдүүлэн ажиллаж эхэлжээ.
Одоогоор Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа В.Батсайханаар ахлуулсан 32 албан хаагч, 6 автомашин, техник хэрэгсэлтэйгээр гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.