Оросын Тюмень хотын “Rich Family” хүүхдийн тоглоомын дэлгүүрт томоохон хэмжээний гал гарч, гал сөнөөгчид тус дэлгүүрийн 3 мянган хав. дөр. метр талбай бүхий талбайн галын тархалтыг зогсоожээ. Гал түймэр орон нутгийн цагаар 00.15 цагт гарсан бөгөөд одоогоор гал түймрын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй байгаа юм байна.
Хүүхдийн тоглоомын дэлгүүрт гарсан галын тархалтыг зогсоосон хэдий ч гал унтраах ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд ослын газар онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүний 24 гал унтраах машин техник болон 63 гал унтраагч ажиллаж байгаа ажээ.