Бүгд Найрамдах Энэтхэг улсаас эх орондоо ирэх хүсэлтэй байгаа иргэдийн гэр бүлийнхэн өнөөдөр Засгийн газарт хүсэлт хүргүүлж байна. Одоогийн байдлаар Энэтхэг улсаас 300 гаруй хүн эх орондоо эргэн ирэх хүсэлтээ өгчээ. Эдгээр дунд өвчтэй, хагалгаанд орсон болон оюутан зэрэг хүмүүс байна. Энэтхэг улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар эрчимтэйгээр тархах эрсдэлт нөхцөл байдал үүсчээ.
Энэтхэгийн эрх баригчигчид өнгөрсөн гуравдугаар сарын 25-наас ирэх тавдугаар сарын 16 хүртэл хөл хорионы хатуу дэглэм тогтоож гадаадад зорчих, гадаадаас хүлээн авах бүх нислэгийг зогсоохоор шийдвэрлэсэн бөгөөд энэ нь хүндрэлтэй нөхцөл байдлуудыг үүсгээд буй аж.