АНУ-ын Батлан хамгаалах яам өчигдөр /2020.04.27/ үл таних нисдэг биетийн гурван бичлэгийг олон нийтэд ил болгожээ. Тус улсын зэвсэгт хүчний байлдааны нисэх онгоцноос бичсэн эдгээр бичлэгүүдэд агаарт нисэж буй үл таних биетүүд хурц гэрэл ялгаруулсны дараа асар өндөр хурдтайгаар холдон явж байгааг харуулах ба энэхүү бичлэгүүд хэдэн жилийн өмнө Пентагоны архиваас алдагдаж, нийтэд тарсан бол энэ удаад албан ёсоор нийтэд ил болгож буй нь энэ аж.
Тэдгээр дүрсийг 2004-өөс 2015 оны хооронд АНУ-ын зэвсэгт хүчний байлдааны нисэх онгоцноос бичсэн юм байна. Бичлэгүүдэд агаарт нисэж яваа үл таних биетүүд хурц гэрэл ялгаруулсны дараа асар өндөр хурдтайгаар холдон явж байгааг харуулжээ.
Өмнө нь олон нийтийн дунд тарсан дүрс бичлэгүүдийн талаар эргэлзээ, буруу ойлголтыг арилгах зорилгоор жинхэнэ бичлэгийг ил гаргаж байгаагаа Пентагон тайлбарласан байна. Мөн цаашдаа эдгээр бичлэгүүдийг нууцлах шаардлагагүй болсон гэж дүгнэжээ.
Дээрх бичлэгүүд 2018 оны эхээр Пентагоны архиваас алдагдаж, нийтэд тарсан юм.
Тухайн үед АНУ-ын батлан хамгаалах яам үндэсний аюулгүй байдлыг хөндөж буй шалтгаанаар тайлбар өгөхөөс татгалзаж байжээ.
UFO буюу үл таних нисдэг биетүүдийг судлах нууц хөтөлбөрийг Пентагон 2007-2012 онуудад хэрэгжүүлээд зогсоосон юм.
Видеонд үл мэдэгдэх биетүүд орчин үеийн техникийн гүйцэлдүүлж үл чадах маневрийг хийж байжээ. Эгц дээшээ 24 км хүртэл огцом дээшлэнгүүтээ 6 км хүртэл доош унах, чиглэлээ огцом өөрчилж, гэнэт зогсох гэх мэт. Эдгээр биетүүд хэсэг хугацаагаар далай дээр тогтож байгаад гэнэт радарын үйлчилгээний бүсээс гарсан байдаг. Нисгэгчдийн хэлж байгаагаар бол орчин үеийн аль нэг арми ийм зэвсэг техниктэй болсон байлаа ч ийм маневрийн дараа үүсэх хэт даралтаас болж дотор нь байгаа хүн амьд үлдэх аргагүй гэж хэлсэн байна.
Тэрээр үүнийг нарийвчлан харахыг оролдсон ч хоёрхон секундын дотор алга болсон аж. Тиймээс далавчтай байсан эсэх нь хүртэл асуулт болон үлджээ. Тэд эхэндээ үүнийг нисдэг тэрэг гэж бодсон байна. Гэвч дүрс бичлэгийг нарийвчлан үзэхэд уг нисдэг биет нь далайн мандалд хөвж байгаад эгц дээш 3.600 орчим метр зайг хоёрхон секундэд туулан алга болжээ.
Үүний дараа АНУ-ын Тэнгисийн цэргийн командлал уг дүрс бичлэгийг нууцалсан юм. Харин саяхан үүнийг нууцын зэрэглэлээс гаргахад Тэнгисийн цэргийн командлагч асан Девид Фрейвор дүрс бичлэгт буй үл мэдэгдэх нисдэг биетийг харь гаригийн онгоц гэж батлан хэлэх болсон.
харийн биет судлаачид дээрх дүрс бичлэг дээр үлдсэн ийм өндөр хурдтай тийрэлтэт хөдөлгүүр дэлхийн аль ч оронд байхгүй гэжээ.
Эх сурвалж: CNN