Коронавируст цар тахлын улмаас 2020 оны хоёрдугаар улиралд дэлхий даяар 195 сая хүн ажилгүй болно хэмээн НҮБ сар тутмын илтгэлдээ өгүүлжээ.
“COVID-19 ажилгүйдэл, ядуурлын түүхэн өндөр түвшинтэй эдийн засгийн зогсонги байдлыг дэлхийд авчирч байна” гэж олон улсын хамтын нийгэмлэгийн шинжээчид дүгнэж байна. Хямралд жижиг дунд үйлдвэр эрхлэгч, фермер, хувиар хөдөлмөр эрхлэгчид, дүрвэгч цагаачид хамгаас ихээр хэлмэгдэж байгаа аж.
Үүний өмнө Оросын Эдийн засгийн дээд сургуулийн нийгмийн бодлогын шинжээчид Орост бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо бараг зургаа дахин өсөн 5,3 саяд хүрнэ гэж дүгнэсэн юм. Өнгөрсөн долоо хоногт зөвхөн АНУ-д 26 сая хүн ажлын байраа алдаад байна.