Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Өчигдөр ХӨСҮТ-д нэг эх амаржиж охинтой боллоо. Өчигдөр нийт 375 хүнд шинжилгээ хийгдсэн. ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
Өчигдөр ОХУ-аас гурван онгоцоор Москва, Санкт-Петербург, Новосибирск болон бусад хотуудад суралцдаг 347 сонсогч эх орондоо ирсэн. Тэдгээр оюутнуудын 18-аас нь коронавирус илэрлээ. Одоо ХӨСҮТ-д 132 хүн хяналтанд байна” гэсэн юм.