Чингэлтэй дүүрэг, Гүнтийн давааны 2.1 километр авто замыг хусаж тэгшлэх, нягтруулах ажлыг 2020 оны 5 дугаар сарыг 21-26-ны хооронд “Улаанбаатар зам, засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж дуусгасан байна.
Иймд тус чиглэлд зорчигч жолооч та бүхэн аюулгүй байдлаа ханган хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө. Уг бүтээн байгуулалтыг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар Нийслэлийн авто замын сүлжээний гудамж, замуудын арчлалтын ажлын хүрээнд хийжээ.
Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар