Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс зарлаж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Зургаадугаар сарын 1-ний өдөр нийт 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.
Тодруулбал,
Тандалтын зорилгоор гурван хүнд /Завхан аймгийн Эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвөөс тандалтын сорьцыг цуглуулжээ/
ХӨСҮТ-д тусгаарлагдсан найм,
Ажиглах байранд тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ
Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Бид олон улсын зөвлөмжийн дагуу зорчигчдыг ирмэгц нь мөн 7, 14 хоногийн давтамжтайгаар шинжилгээ хийж байна.
Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 10 жолоочид шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй” гэв.