Нийслэлийн Өмчийн харилцааны газарт Удирдлага бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Б.Амаржаргал нарыг баривчилжээ.Тодруулбал Авлигатай тэмцэх газраас өчигдөр Б.Амаржаргал нарыг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт буруутган, сэжигтнээр татаж баривчилсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэднийг дүүргүүдийн өмчийн харилцааны газрын дарга нарын хэрэгт холбоотойгоор баривчилсан аж.