Монголын цирк болон хошин урлагийн нэрт жүжигчин Т.Латиф агсны нэрэмжит сан байгуулагдаад тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Уг сан нь түүний хүү поп дуучин Л.Байзадагийн анх санаачлагаар байгуулагдаж байлаа.
Харин удахгүй тохиох ойн тухай сангийн тэргүүн \”сангийнхаа таван жилийн ойг ирэх аравдугаар сарын 21-нд хийхээр төлөвлөсөн. Энэ таван жилийн хугацаанд их ч юм сурлаа, их ч юм үзлээ. Өдийг хүртэл ёстой бор зүрхээрээ явж ирлээ. Заримдаа шантрах, ажил төрөл бүтэлгүйтэх үе олон гарч байсныг нуугаад яахав. Гэхдээ юм нэгээр дуусдаггүй хойно. Маргааш нь дахиад нар мандана. Шинэ санаа, шинэ ажил эхэлнэ. Бид сүүлийн жилүүдэд хандивын ажилд их идэвхитэй оролцож байгаа. Үүнээсээ болоод заримд нь магтуулж, нөгөөд нь загнуулсан ч зүтгээд л байна. Цаашид бид үйл ажиллагааг өргөжүүлэхээр олон ажлыг төлөвлөн ажиллаж байна. Сангийнхаа үйл ажиллагаа дотоодод төдийгүй гадаадад байгаа иргэдэд маань ч хүрээсэй гэж боддог юм. Үүний тулд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах хүмүүстэй холбогдохдоо ямагт баяртай байх болно шүү гэдгээ дашрамд дуулгая” гэж ярьж байна.
Ийнхүү таван жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэхээр зэхэж буй тэд \”Латиф” сангийнхаа сүлд дууг удахгүй олны хүртээл болгох гэнэ. \”Гайхамшиг” нэртэй үг дууны үг аяыг дуучин Байзада бичиж, \”Намуун”, \”Маршал” студид бичлэгээ хийлгэжээ. Уг дууг МУГЖ Бархас, \”Номин” хамтлагийн дуучин Гантөгс, \”Цэцэг”-ийн Батболд, Байзада, дуучин Аминаа болон шинэ үеийн реппэрүүд болох MB, \”Динамик” хамтлагийнхан \”амилуулан” олны хүртээл болгож байгаа юм байна.
Уг \”Гайхамшиг\”-т,
…Аз жаргалаар бие биесээ тэтгээрэй
Ариун сэтгэлд үнэнд хүрнэ итгээрэй …хэмээн тэд дуулж байна.