Эдийн засагч Л.Наранбаатар Сонгуулийн ерөнхий хорооны үүдэнд мэдээлэл хийж, Сонгуулийн ерөнхий хороо АН-аас нэр дэвшиж байгаа З.Энхболдын гар хөл болжбайна гэж мэдэгдлээ. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчиж, нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсаныг эсэргүүцэж, шүүхэд хандсан ч Сонгуулийн ерөнхий хороо өнөөдрийг хүртэл хариу тайлбар өгөхгүй байгаааж.
Тиймээс тус хорооны дарга Ч.Содномцэрэнг албан тушаалаасаа огцрохыг шаардлаа.
Л.Наранбаатар “З.Энхболд УИХ-ын дарга байх үедээ Ч.Содномцэрэнг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилсон. Мөн З.Энхболдыг УИХ-ын дарга байхад өөрийнх нь зөвлөхөөр нь ажиллаж байсан Байгалмаа болон УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн нөхрийг СЕХ-нд оруулсан. Эдгээр хүмүүс З.Энхболдын гар хөл болж ажиллаж байна. Намайг УИХ-ын сонгуульд нэр дэвшээд гишүүн болчих юм бол З.Энхболдтой холбоотой “Страто”, “Хишиг арвин” зэрэг компанийн болон төрсөн дүүгийнх нь хууль бус үйл ажиллагаа сөхөгдөх гээд байгаа юм. З.Энхболд шоронд орохоос айж байна” гэлээ.
Эдийн засагч Л.НаранбаатарСахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болж, холбогдох бичиг баримтаа бүрдүүлж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн ч түүнийг бүртгэхээс татгалзсан. Үүнд Л.Наранбаатар “Намайг хоёр газраас нэр дэвшиж байна гэж сонгогдох эрхэнд халдлаа. Би “Зөв хүн элекотрат” эвслээс нэр дэвших өргөдөл өгөөгүй” гэв.