Сонгинохайрхан дүүргийн Толгойтод байрлах Нефтийн гарам нь эвдрэл ихтэй байгаагаас замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа юм. Тиймээс 09 дүгээр сарын 16-ны 22 цагаас эхлэн тус гармыг түр хугацаанд хааж засварын ажил хийхээр боллоо. Тус хэсгийн хоёр зэрэгцээ төмөр замын гарамын эвдрэлийг засах бөгөөд 9 дүгээр сарын 17-ны 06:00 цагт нээхээр төлөвлөжээ. Иймээс жолооч, зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо чөлөөтэй замыг сонгож оролцоно уу гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.