Дээрх зөвлөлүүдийг байгуулсанаар Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо шинжлэх ухаан, судалгаанд тулгуурлан, салбартаа тэргүүлэгч эрдэмтдийн санал санаачлагыг сонсож, төрийн ажлын дадлага туршлагатай эрхэмүүдийн зөвлөгөөнд суурилан боловсруулах шийдвэр гаргаж байгаагаа НИТХ-ын дарга Ц. Сандуй онцолсон юм.
НИТХ-ын 2012 оны сонгуульд МАН аливаа төрийн ажлыг явуулахдаа судалгаа шинжилгээнд тулгуурлан, алсын хараа, бодлогын зарчмыг баримтлахаа ”Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ дагуу НИТХ-ын дэргэд орон тооны бус 3 зөвлөлийг байгуулж байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан ажлын дадлага туршлагатай хүмүүсээр Зөвлөх зөвлөлийг байгуулна. Энэ зөвлөл нь 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм.
Зөвлөх зөвлөлийг дараах гишүүдтэйгээр байгууллаа.
- Ж. Ядамсүрэн НИТХ -ын дарга 1992- 1996
- Ц. Баасанжав НИТХ-ын дарга 1996 – 2000 он
- Т. Билэгт НИТХ -ын дарга 2000 – 2004 , 2008 – 2012
- Н. Болормаа НИТХ -ын дарга 2004 – 2007
- Г. Мөнхбаяр НИТХ -ын дарга 2007 – 2008
- Д. Баттулга НИТХ-ын дарга 2012 – 2016 он хүртэл ажиллаж байсан хүмүүс
Эрдэмтдийн зөвлөл, экспертийн зөвлөлийн тухайд мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, доктор цолтой, стратегийн тэргүүлэх чиглэлээр дагнан судалгаа шинжилгээ хийсэн эрдэмтэн, зөвлөхүүдээс нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож ажилууллах юм байна. Орон тооны хувьд 5 – 9 хүртэл байхаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өнөөдрийн хуралдаанаараа шийдвэрлэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.