Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо хуралдаж, Монгол Чөлөөт бөхийн холбоог 50 мянган еврогоор торгож, Риогийн олимпийн үеэр зөрчил гаргасан хоёр
дасгалжуулагчийн эрхийг гурван жилээр хасах шийдвэр гаргажээ. Мөн хоёр
дасгалжуулагчийг МЧБХ-ны ямар нэгэн үйл ажиллагаанд оролцуулахгүй байхыг
анхааруулсан байна. Манай тал торгууль болох 50 мянган
еврог төлсөн тохиолдолд олон улсын тэмцээнд оролцох боломж нээгдэх юм байна.
Үндэстэн агентлаг