БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр 11:40 цагт түүний хөшөөнд цэцэг өргөлөө.
Тус арга хэмжээнд Ю.Цэдэнбал агсныхүү Зориг болон УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Батлан хамгаалахын Б. Бат-эрдэнэ нар оролцлоо.